skip to Main Content
Сургалтын хөтөлбөрийн схем
Сургалтын хөтөлбөр
Код Хичээлийн нэр Улирал Хэлбэр
I.Ерөнхий суурь хичээл (Нийт багц цагийн 30% байна)
А. Заавал судлах хичээл 34 кредит
GE055 Солонгос хэл I / Korean Language I Намар Заавал
GE056 Солонгос хэл II / Korean Language II Хавар Заавал
GE057 Солонгос хэл III / Korean Language III Намар Заавал
GE058 Солонгос хэл IV/ Korean Language IV Хавар Заавал
GE026 Монголын түүх/ Mongolian History Дурын Заавал
GE120 Мэдээллийн технологийн хөгжил / Development to IT Дурын Заавал
GE061 Форум  I,II / Forum  I,II Намар /Хавар Заавал
GE029 Биеийн тамир / Physical Education Дурын Заавал
GE038 Англи хэл I / English Language I Намар Заавал
GE039 Англи хэл II / English Language II Хавар Заавал
GE040 Англи хэл III / English Language III Намар Заавал
GE041 Англи хэл IV / English Language IV Хавар Заавал
GE131

Гамшигаас хамгаалах менежментт

Prevention Management of Disaster

Дурын Заавал
Б. Сонгон судлах хичээл 2 кредит
GE112 Социологи/Sociology Дурын Сонгон
GE027 Монгол хэлний найруулга зүй / Mongolian Writing Дурын Сонгон
GE119 Хүний хөгжил ба хөгжмийн боловсрол / Human development & General Music) Дурын Сонгон
GE 023 Менежмент / Management Дурын Сонгон
GE116 Оюуны өмчийн эрх зүй / Intellectual Property Дурын Сонгон
GE035 Нийгэм/Society
GE028 Гүн ухаан/ Philosofy Дурын Сонгон
GE033 Сэтгэл судлал / Psychology Дурын Сонгон
GE009 Эдийн засаг / Economics Дурын Сонгон
GE032 Улс төр судлалын үндэс / Politics Дурын Сонгон
GE081 Экологи байгаль хамгаалал/Ecology Дурын Сонгон
GE037 Соёл судлалын үндэс/Understanding Culture Дурын Сонгон
II.Мэргэжлийн суурь хичээл (нийт багцын 25% байна.)
А. Заавал судлах хичээл 28 кредит  /34 кредит/
ММ001 Мультимедиагийн үндэс Introduction to Multimedia Намар Заавал
ММ002 Видео дизайны үндэс/ Introduction to Video Заавал
ММ006 Дизайны үндэс / Introduction to Design Хавар Заавал
ММ004 Анимейшны үндэс / Introduction to Animation Хавар Заавал
ММ011 3 хэмжээст модел / 3D Modeling Заавал
ММ009  Интерактив дизайн -1 / Creative Interaction Design-1 Хавар Заавал
ММ064 Хар зураг/ Basic Drawing Заавал
ММ012 Урлагийн түүх / Art History Заавал
ММ013 Компьютерийн хэрэглээ 1/ computer practice 1 Намар Заавал
ММ014 Компьютерийн хэрэглээ 2/ computer practice 2 Хавар Заавал
ММ003 Зургийн дизайн / Workshop for Image design Намар Заавал
ММ005 График дизайн / Graphic design Хавар Заавал
Б. Сонгон судлах хичээл 6 кредит /14 кредит/
ММ008 Видеодизайн-1 / Workshop for Video Design -1 Намар Заавал
ММ020 3-н хэмжээст анимейшн / 3D animation Хавар Заавал
ММ015 Фотографик/  Photography Заавал
ММ007 Зохиол найруулга / Story Tellling-1 Намар Заавал
ММ029 Тайпографи / Typography Заавал
III.Мэргэжлийн хичээл (Нийтийн багц цагийн 45% байна. )
А. Заавал судлах хичээл 44 кредит /47 кредит/
ММ024 Төгсөлтийн ажил-1/ Graduation Project-1 Сонгон
ММ063  Төгсөлтийн ажил-2 / Graduation Project-2 Сонгон
ММ016 Анимейшн прожект / Animation project Сонгон
ММ028 Мультимедиа прожект-1/  Multimedia Project-1 Сонгон
ММ017 3 хэмжээст бүтээлийн прожект / 3D project Сонгон
ММ018 Портфолио /  Portfolio Сонгон
ММ019 присинтэйшн дизайн & Судалгаа бичих  / presentation design & Research writing Сонгон
ММ034 Зохиол найруулга / Story Telling-2 Сонгон
ММ020 Интерактив дизайн -2 / Creative Interaction Design-2 Сонгон
ММ010 Видео дизайн-2 / Workshop for Video Desing-2 Сонгон
ММ021 Ахисан түвшний 3 хэмжээст дүрслэл -1 / Advanced 3D design-1 Сонгон
ММ022 Ахисан түвшний 3 хэмжээст дүрслэл -2 / Advanced 3D design-2 Сонгон
ММ024 Техник судлал / Research of Mechniques Сонгон
ММ025 Ахисан түвшний анимейшн  / Advanced animation Сонгон
ММ026 Өнгө судлал / Chromatics Сонгон
ММ039 Зар сурталчилгааны дизайн / Advertising Design Сонгон
ММ023 Медиа ёс зүй ба шүүмжлэл / Media Ethics and Criticism Сонгон
Б. Сонгон судлах хичээл 6 кредит /12 кредит/
ММ042 Медий мэдээллийн  үндэс / Fundamentals of Information Media Studies Сонгон
ММ027 Мультимедиа продакшн / Multimedia Production Сонгон
ММ028 Пост продакшн / Post production Сонгон
MM105 Мультимедиа прожект -2 / Multimedia Project-2 Сонгон

 

БАКАЛАВРЫН СУРГАЛТ:
Ерөнхий суурь хичээл 36
Мэргэжлийн суурь хичээл 34
Мэргэжлийн хичээл 50
Дадлага 0
Төгсөлтийн ажил 0
БҮГД КРЕДИТ: 120

 

Хичээлүүдийн танилцуулга

КОМПЬЮТЕРЫН ХЭРЭГЛЭЭ 1

Бидний хөл тавьсан 21-р зуун нь мэдээллийн технологийн эрин зуун гэсэн нэр тодотголтойгоор явж байгаа билээ. Тийм  ч учраас хүний амьдралын үйл ажиллагаанд мэдээлэл холбооны технологи гүнзгий нэвтэрч байгаа өнөө үе болон энэхүү нийгэмд ажиллаж амьдарч байгаа иргэнд мэдээлэл технологийн хичээлийн үндсэн ухагдахууны мэдлэг, чадварыг эзэмшүүлэх нь орчин үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг олгож байна. Мөн КОМПЬЮТЕРЫН ХЭРЭГЛЭЭ 1  хичээлийг судалснаар оюутнууд бичвэр нь болон хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах,  бусад хичээл дээр өгч байгаа бие даалт, Даалгаврыг компьютер дээр өндөр түвшинд хийж гүйцэтгэх  мэдлэг, чадварыг олж авна.

 

КОМПЬЮТЕРЫН ХЭРЭГЛЭЭ 2

Adobe after effectsAdobe premiere п рограмын тухай ерөнхий ойлголт болон бусад програмуудыг видео дизайнд хэрхэн ашиглахын хувьд тодорхой авч үзэх. Ялангуяа Афтерэффект програм бол өнөөгийн график дизайны салбарууд болох студи, телевизийн байгууллагад хамгийн түгээмэл хэрэглэгддэг програмын нэг болох. Энэ нь програм нь тайпографик, моушнграфик, тусгай эффект, шторк гэх мэт бүхий л боломжийг нэгтгэсэн өргөн цогц хэрэглүүр юм. Ямар нэг хөдөлгөөнт биет дээр эффэкт өгч тухайн граффикаас тохируулан өөрчлөх Орчны гэрэл, гэрэлтүүлэг, объкет, хальс, дижитал камер, дуу шууман дээр ажиллаж сурах тэгснээр үзэгчдийн үзэх дуртай хүсэн хүлээдэг дэлгэцийн бүтээл бий болгож мөн ямар нэгэн асуудлыг хөндөн шийдэж дүрслэх чадвартай болно.

 

ГРАФИК ДИЗАЙН 1

Анхан шатны иллюстратор програм дээр ажиллаж сурснаар оюутнууд практик чадвар эзэмших, цаашлаад Photoshop, анимацийн хөдөлгөөнт програмууд дээр үргэлжлүүлэн ажиллаж сурах үндэс болох бөгөөд Скрипт, Характер анатоми хичээлүүдтэй холбогдоно

 

ГРАФИК ДИЗАЙН 2

Adobe Illustrator, Photoshop програмууд дээр ажиллаж сурснаар оюутнууд практик чадвар эзэмших, Adobe-н бусад програмууд дээр үргэлжлүүлэн ажиллах үндэс болно.

 

АНИМЕЙШНЫ ҮНДЭС

Дүрсийг хөдөлгөх онол ба хүнд, хөнгөн жингийн дүрсийн хөдөлгөөний ялгааг илэрхийлж сурна. Алхалтын цикл бүтээх болон хөдөлгөөний донж бүтээнэ. Сул биет болон хувцасны хөдөлгөөн, гүйх, гэтэх, үсрэх, хурдан маш хурдан гүйх гэх мэт хөдөлгөөнийг бүтээнэ.

 

ДИЗАЙНЫ ҮНДЭС

Энэ хичээлийн гол агуулга бол бүх төрлийн формат дээр энгийн дүрсийг ашиглан зохиомжийн тэнцвэрийг олж чаддаг болох ба хар цагааны тэнцэтгэл, дүрсийн давхцал, түүний дундаас гарч ирэх шинэ санаа шинэ илэрхийллийг олж харж сурах явдал юм. Өөрөө хэлбэл энэ хичээл нь аль ч уран бүтээлийн суурь гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

УРЛАГИЙН ТҮҮХ

Дэлхийн урлагийн түүхийн барокко, рококо, классицизм, реализм, импрессионизм, неоимпрессионизм, постимпрессионизм, примитивизм, символизм стиллийн түүх, гол төлөөлөгчид, уран бүтээлүүдтэй танилцана.

 

ЗОХИОМЖ

Энэ хичээлийн гол агуулга бол бүх төрлийн формат дээр энгийн дүрсээс эхлэн нарийн бодит оноосон дүрсийг хэрхэн хавтгайд зохиомжийн олон хэллэгийг зөв ашиглан санаа илэрхийллээ хэрхэн гаргаж чаддаг болох мөн хүнд элементийг хар цагааны ба өнгийн тэнцэтгэл, хүйтэн дулаан өнгөөр хэрхэн хийх арга барилд суралцана.

 

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙНЫ ҮНДЭС

Adobe Illustrator програмаас эхлэн Photoshop зэрэг график ашиглах. Хэвлэлийн бүхий л өрөлтийн чадамж эзэмшүүлэх. Графикийн ойлголтуудыг өгөх

 

ӨНГӨ СУДЛАЛ

Өнгийн тухай ойлголтыг онол дадлагын хосолмол хүрээнд дэвшүүлж будгаас өнгө үүсгэх, өнгийн ерөнхий зүй тогтолыг мэдрэх эсрэг болоод төрөл өнгө, суурь болоод үүсмэл өнгийн тухай ойлголт авч, түүнийг хувиргах, холбох, уялдуулах, бодит байдлыг илэрхийлэх арга хэрэглүүр болгоход зохицох арга ажиллагааны онцлогуудыг таних. Нийлүүр дээр будгийг хэрхэн эрэмблэн байрлуулах, өнгийн гэрэлтэх чанар бүдгэрэх боломж,  эсрэг чанаруудыг ойлгох, төрөл өнгүүдийн холбоо уялдааг таних, нийлүүр дээр өнгө үүсгэх хольц хэмжээ ус болоод тосон будгийн ажиллагааны арга зүйн ялгаа горим зарим алдаа гарах сөрөг талуудыг мэдэх.

 

ХЭЛБЭР СУДЛАЛ

Дүрсийн орон зайд байх хэлбэр, овор хэмжээ багтаамж хотгор гүдгэрийг мэдрэх, түүнийг дүрслэн гаргах сэтгэлгээний горимыг ойлгож, зураач бүтээлчдийн зурах аргачлалаас сурч эзэмшинэ. Шууд үл харагдах төвөгтэй овор хэлбэрийн учир зүйг олж мэдэрч, зураасаар эрэлхийлэх, зуралтаар эрэлхийлэх, тоймлох, тодотгох арга зүйд сурч улмаар хүн амьтны овор хэлбэрийг дүрслэн гаргаж зурах суурь дадал олох

 

ГЭРЭЛ ЗУРАГ

Анхан шатны иллюстратор програм дээр ажиллаж сурснаар оюутнууд практик чадвар эзэмших, цаашлаад Photoshop, анимацийн хөдөлгөөнт програмууд дээр үргэлжлүүлэн ажиллаж сурах үндэс болох бөгөөд Скрипт, Характер анатоми хичээлүүдтэй холбогдоно.

 

3-Н ХЭМЖЭЭСТ ГРАФИК

Энэ хичээлийг судалснаар онолын мэдлэгийг зохих түвшинд эзэмшиж 3D моделийн бүтэц төлөвлөлт, хүний биеийн бүтэц rig төлөвлөх мэдлэгтэй болон тэдгээрийг хэрхэн хөдөлгөх анимейшн хийх үйл явцыг гүйцэтгэх удирдан зохион байгуулах чадвартай болох.

3D програмыг ашиглан объект, тоног төхөөрөмжийн байгуулалт, хүүхэлдэйн кино, анимейшн, тоглоомын дүр бүтээлт, материал текстурын шинж чанарыг гаргаж сурах. Хүссэн моделио бүтээх боломжтой болно.

 

ГАР УРЛАЛ БА ДИЗАЙН

Энэхүү хичээлээр зохиомж ба үндсэн элементүүдийн мэдлэгтэй болох. Дүрсүүдийг хэрхэн зөв тэнцвэртэй орон зайтай, гэрэл сүүдэртэй байрлуулах, харьцаа хэмжээг зохиомжлох. Эгэл дүрсүүдийг нарийн мэдрэмжээр өөрийн болгон хийх. Утга санааг зохиомжийн өгүүлэмжтэй хэрхэн хослуулж болох мэдэгдэхүүнтэй болно

 

ТАЙПОГРАПИ

Энэхүү хичээлээр үсэг шрифт гэдэг нь өөрөө бүхэл бүтэн урлаг юм гэдгийг ойлгохоос гадна аливаа дэлгэцийн болод хэвлэлийн бүтээлд үсэг фонт нь агуулга утга санаагаа хэрхэн баяжуулах үүрэгтэй судалж, тохирох өнгө үсгийн харьцааг мэдэрч сууна.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДИЗАЙН

Энэхүү хичээлийн зорилго нь бүтээлүүдийг хэрхэн үзүүлэх арга замуудыг судалж хүмүүст хүргэх билээ. Хичээл бүр дээр үзэсгэлэнгийн агуулга юу вэ гэдгээс шалтгаалж олон төрлийн арга техникийг судална. Жишээ нь түүхийн, шинжлэх ухааны, орчин үеийн гэх мэт олон сэдвүүд дээр тулгуурлана.

 

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ДИЗАЙН

ОНМХ-ийн эдийн засгийн гол хөшүүрэг болох рекламын талаар онол практикийн мэдлэгтэй болох. Рекламны үүсэл хөгжил, хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, сэтгэл зүйн нөлөөллийн чанар, маркетинг ба реклам, рекламны агентлагын үйл ажиллагаа, рекламны ёс зүйн болон эрх зүйн зохицуулалтын талаар судална.

 

МЕДИА ЁС ЗҮЙ

Мультимедиагийн элемент бүрийн талаар нэгдсэн мэдлэгтэй болох,   Шинэ санаа гаргах чадвартай болох, мэргэжлийн чиглэлийн програмуудыг ашиглахад тэдгээрт хэрэглэгдэж буй медиагуудын бүтэц болон онцлогийг мэдсэнээр илүү үр дүнтэй ажиллах. Мультимедиад хамаарагддаг медиа төхөөрөмжийг эзэмших

 

ГРАФИК ДИЗАЙН 3

мэдээллийг хүргэх, дизайн хийх явц, баримтжуулалт гэх мэт зүйлсийг визуалаар илэрхийлж сурна.

 

ГРАФИК ДИЗАЙН 4

Энэхүү хичээлээр гараар зурах, наах, эвлүүлэх, будах гэх мэт өөрийн гараараа дизайн гаргана. Ингэж гараараа хийснээрээ тухайн бүтээл маань өвөрмөц болохоос гадна шинэлэг болдог.

ТӨГСӨЛТИЙН АЖИЛ 1

энэ хичээл нь оюутнууд хичээлийн танхимд олж авсан мэдлэг чадвараа бататган өөрийн сонгосон мэргэжлийн дагуу ямар нэг сэдвээр бүтээл, судалгаа хийж түүндээ санал дүгнэлт гаргах шийдвэр боловсруулах ур чадвартай болгоход оршино.

 

ТӨГСӨЛТИЙН АЖИЛ 2

Төгсөлтийн ажлын бүтээлийг хэрхэн хийх, ямар дарааллаар хийх ажлын дараалал зэрэг мэдлэгтэй болох

 

ПОРТФОЛИО ДИЗАЙН

Сайн портфолио нь дизайнерын хамгийн том давуу тал байдаг ба ямар ч байгууллагат ажилд ороход энэ нь хэрэг болдог. Тиймээс портфолиогоо хамгийн сайнаар хийх маш чухал ба хамгийн сайн гэсэн бүтээл буюу тухайн зах зээлийн стандартад хүрсэн бүтээлээ сонгож ойлгомжтой, гоёор үзүүлэх чадварт суралцана.

 

КОНСЕПЦИ, ШИНЭ САНАА

Уран сэтгэмжийнхээ хэрээр сэтгэж түүнийгээ өөрийн авьяас чадварт тулгуурлан дэлгэцнээ буулгаж дүрслэх боломжтой болох юм.

 

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Шинжлэх ухаан ба шинжлэх ухааны танин мэдэхүйн онцлог, судлагч судлагдахуун, шинжлэх ухааны арга, арга судлалын тухай ойлголт, мэдлэгийн эмпирик болон онолын түвшин тэдгээрийн учир холбогдол, шинжлэх ухааны танин мэдэхүйн аргууд (шинжлэх ухааны түгээмэл аргууд, шинжлэх ухааны ерөнхий логик аргууд, сэтгүүл зүйн шинжлэх ухааны судалгааны аргууд)тэдгээрийн бүтэц тогтолцоо, төрөл зүйлүүдийн талаар тусгана,.

 

ДИЗАЙНЫ НИЙГЭМ БОЛОН СОЁЛ

Дэлхийн дизайны урлагийн түүхийг оюутнууд  судалснаар ,хүн төрөлхтний бүтээсэн  оюуны их өв сантай танилцан хүний нийгэм болон сэтгэлгээний  хувьсал ,хөгжил дэвшил нь уран барилга,уран зураг,уран баримал ,чимэх чимэглэх урлаг,гар урлал,монументаль урлагуудын хөгжлийн  ялгаа болон нийлэмжийн уялдааг зааглан өгөх юм.

Дэлхийн урлагийн түүхийг оюутнууд програмын дагуу системтэй судалснаар  тив дэлхийн улс гүрнүүдийн сэтгэлгээний  үнэт  уран санд орон зайгаараа нэвтрэн зорчиж  дүрслэлийн үндсэн болох хэлбэр\форм \,өнгө,зураас,гэрэл сүүдэр,шугаман  илэрхийлэл зохиомжийн  олон талт асуудлууд  хэрхэн үүсэж  хөгжсөн зүй тогтлыг  дэлхий дахины шалгарсан бүтээлүүдээс судлан  суут хүмүүсийн  бүтээлч үйл ажиллагаанаас бий болсон онол,практикийн зарчмуудтай танилцана. Мөн Монголын урлагийн давтагдашгүй ямар бүтээл дэлхийд данслагддаг, хойшид шинээр дурсагдаж болох гарцыг  нээн судлан  шинжлэх ухааны бодитой  дүгнэлт хийх юм.

 

ИНТЕРАКТИВ ДИЗАЙН

Энэхүү хичээл дээр юмсыг визуал зураг хэлбэрээр илэрхийлдэг учир инфографик хийх бүх явцыг судалж мэдэхээс гадна Adobe Illustrator програм дээр ажиллах чадварыг олгодог.

 

UX ДИЗАЙН

UI нь User Interface Design буюу тухайн бүтээгдэхүүний харагдах байдлыг хийдэг. Энэхүү бүх үйл явц процесийг энэхүү хичээлээр дамжуулан мэдэж авна.

 

МУЛЬТИМЕДИА ТӨЛӨВЛӨЛТ

After effects, 3D maya програмын ахисан шатнаас эхлэн шат дараалалтай доторх функц цэсүүдийг судлан, судалсан зүйл дээрээ тулгуурлан бага хэмжээний прожектуудыг төлөвлөн хийх болно

 

КОМПЬЮТЕР ГРАФИК 1

Тухайн програмын үндсэн ухагдахуунтай болж, багаж хэрэгслийг зөв цэгцтэй хэрэглэж сурах, дадлага ажил түүнийгээ ашиглаж сурах мөн телевизийн болон хослол зургийн бүтээлүүд дээр ажиллах. Анимейшн болон компьютер графикийн дунд болон гүнзгий мэдлэгтэй болох. Телевиз болон жижиг хэмжээний график, хослол зураг шаардсан бүтээл дээр ажиллах чадвартай болно.

 

КОМПЬЮТЕР ГРАФИК 2

Тухайн програмын үндсэн ухагдахуунтай болж, багаж хэрэгслийг зөв цэгцтэй хэрэглэж сурах, дадлага ажил түүнийгээ ашиглаж сурах мөн телевизийн болон хослол зургийн бүтээлүүд дээр ажиллах. Анимейшн болон компьютер графикийн дунд болон гүнзгий мэдлэгтэй болох. Телевиз болон жижиг хэмжээний график, хослол зураг шаардсан бүтээл дээр ажиллах чадвартай болно.

 

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙН ТӨСӨЛ 1

Дизайны талаар ерөнхий мэдлэгтэй байхын зэрэгцээ тодорхой шинж чанаруудыг нь ч мэдэх шаардлагатай. Мөн түүнчлэн тухайн дизайныг хараад дүн шинжилгээ хийж чадахуйц чадвартай болох нь зүйтэй. Дизайн прожект хичээл нь сурсан  мэдлэгээ бататган гүнзгийрүүлж, практикийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх дадлыг олгоно

 

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙН ТӨСӨЛ 2

Дизайны талаар ерөнхий мэдлэгтэй байхын зэрэгцээ тодорхой шинж чанаруудыг нь ч мэдэх шаардлагатай. Мөн түүнчлэн тухайн дизайныг хараад дүн шинжилгээ хийж чадахуйц чадвартай болох нь зүйтэй. Дизайн прожект хичээл нь сурсан  мэдлэгээ бататган гүнзгийрүүлж, практикийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэвэл зохих асуудлыг илрүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх дадлыг олгон. Практик үйл ажиллагааныхаа явцад онолын мэдлэг олгох  сургалтын чиглэл нь уг хөтөлбөрийн гол баримтлал, үнэт зүйл юм.

 

СУДАЛГАА БИЧИХ, ПРИСЕНТЭЙШН ДИЗАЙН

Оюутан шинэ бүтээл гаргах санаан дээрээ тулгуурлан судалгаа болон танилцуулга гэх мэтийг өөрөө бичиж сурна. Дизайны төсөл болон судалгааны асуулт зэргийн хөгжүүлэлтийн арга замыг суралцана.

 

ДИЗАЙН МЕНЕЖМЕНТ

Оюутан шинэ бүтээл гаргах санаан дээрээ тулгуурлан судалгаа болон танилцуулга гэх мэтийг өөрөө бичиж сурна. Дизайны төсөл болон судалгааны асуулт зэргийн хөгжүүлэлтийн арга замыг суралцана.

 

3 ХЭМЖЭЭСТ ДҮРИЙН ДИЗАЙН

Хичээлийн агуулга нь анхан шатнаас ахисан түвшний хүртлэх 3D моделийг байгуулах чадварыг оюутнуудад эзэмшүүлэх ба энэ нь цаашлаад 3D анимешин бүтээхэд үндэс суурь нь болно. 3D maya програмаар гэрэл тавих 3D зураг  үүсгэх

-Зураг  дагуу  эргэлтийн биетэд тулгуурласан эдлэхүүний загварыг зурж байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ /эргэлтийн биет, эдлэл хэрэглэл, хээ чимэглэл, натурморт г.м/

– Зураг эскизийн дагуу Hard Surface буюу биетийн гадаргуугын topology-ийг зөв тооцоолж сурах чадварыг эзэмшинэ

– Зураг эскизийн  дагуу  гар урлал, техникийн төрлийн эзлэхүүний Surface, topology-ийг зөв тооцоолон гаргах чадвар эзэмшинэ /Машин техник, нисдэг биет, зэвсэг, эдлэл хэрэглэл г.м/

 

ПОСТ ПРОДАКШН

Радио, телевизийн ерөнхий бүтэц зохион байгуулалт, радио телевизийн нэвтрүүлэг бэлтгэх үе шатууд, тэдгээрийн дараалал, дамжлага бүрт мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэх ажил үүрэг, тэдгээрт тавигдах үндсэн шаардлагууд, радио телевизийн студийн бүтэц зохион байгуулалт, тоноглол техник хангамж, бичлэг сурвалжлага, мантож, шууд нэвтрүүлэг, явуулын бичлэг зэрэг радио, телевизийн үндсэн технологи ажиллагааг судална.

 

ИНТЕРАКТИВ ДИЗАЙН ПРОЖЕКТ

Хөдөлгөөнт тайпографигийн үндэс болох текст хэрхэн тухайн контенттойгоо тохирон хөдөлгөөнд оруулах талаар суралцана. Олон прожектууд хийх ба үүн дотор сонгосон шүлэгнийхээ үгийг хөдөлгөөнд оруулах Даалгавар бий. Хийснээрээ тухайн контентийнхоо мэдрэмжийг гаргаж чадах мэдрэмжтэй болж аль хэсэгт нь ямар өнгөөр, ямар хурдаар, ямар ритмтэй гаргаж ирж болох талаар мэдлэгтэй болно.