skip to Main Content
Мультимедиа тэнхимийг танилцуулж байна.

Мультимедиа дизайн бол харах, сонсох, мэдрэхүйн хэлийг ашиглан сэтгэл хөдлөл, логик дээр суурилсан мэдээ мэдээлэл, хүний бодол санаа, эд зүйлийн зураглалыг үр дүнтэйгээр дамжуулах бүтээлч ажил юм. Хүрээ МХТДС-н Мультимедиа тэнхим нь мэдээлэл технологид суурилсан ирээдүйн нийгэмд шаардлагатай мултьтимедиа салбарын дизайнеруудыг бэлтгэж гаргахын тулд бүтээлч мэдрэмж болон шинжлэх ухаанч сэтгэлгээг зэрэг хөгжүүлэх системт боловсролыг олгож байна. Мэргэжлийн чиг хүрээг визуал дизайны салбар, эвлүүлэг реклам сурталчилгааны салбар, медиа видео дизайны салбар, соёлын контент дизайны салбар гэж хуваан, мультимедиа дизайнерын хувьд шаардлагатай ерөнхий мэдлэг болоод мэргэжлийн ойлголтууд, техникийн ур чадварыг эзэмшүүлэх хүртэл дизайны чухал чадваруудыг хөгжүүлэхийг зорьж байна. Харах, сонсох, мэдрэх гэсэн мэдрэхүйн болон дизайны сэтгэлгээний чадвар дээр суурилан бүтээлч байдлаар хандаж, олон өнцгөөс асуудлыг шийдвэрлэж чадах дизайны арга барил болон ур чадварыг хөгжүүлэх дадлага хийж байна. Мөн компьютер мэдээлэл холбоо технологийн хөгжил болон нийгэм соёлын өөрчлөлтөд бэлэн байхын тулд дизайны бусад салбаруудтай хамтрах, мэргэжлийн компаниудтай хамтрах, олон улсын солилцоо, дадлага зэргээр дамжуулан бодит ажлын талбарт дадлагажих боломжийг олгодог.

Бидний тухай дэлгэрэнгүй

Хүрээ МХТДС нь 2003 онд Мультимедиа тэнхимийг нээн “МУЛЬТИМЕДИА ИНЖЕНЕР”  мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүдийг 2013 он  хүртэл бэлтгэж ирсэн түүхтэй билээ. Улмаар “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” БШУ-ны Сайдын 2014 оны 03-р сарын 13-ны өдрийн А/78 тоот тушаалын дагуу мэргэжлийн хөтөлбөрийн нэрээ “РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ” болгон өөрчилж одоог хүртэл мэргэжилтэн бэлтгэж байна. Мультимедиа тэнхим 2003 оноос хойш нийт 13 төгсөлтийг нийт 340 гаруй оюутан төгсгөсөн туршлагатай.

Профессоруудын танилцуулга

Myagmarsuren. Munkhjargal

miigaa.87m@gmail.com

Oyun-Erdene. Togtokh

oyunerdene@huree.edu.mn

Youngjoo.Kim

yjkim@huree.edu.mn

Jaemin. Lim

jam7603@gmail.com