skip to Main Content
Хөтөлбөрийн зорилго

Монгол улсын дизайны салбарт хувь нэмэр оруулах, технологийн дэвшилд хөл нийлэн алхах,
шинийг эрэлхийлэгч, бүтээлч, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн зорилтууд
  1. Төгсөгч нь багаар ажиллах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болсон байна.
  2. Төгсөгч нь хэрэглэгчийг ойлгож, мэдээлэл цуглуулан бодит байдлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгох, дизайны чиг хандлага, дизайнд нийцсэн байдлаар юмсыг илэрхийлэх чадварыг эзэмшсэн байна.
  3. Төгсөгч нь дизайн шийдэл, соёл урлагийн чиглэлээр тодорхой хэмжээний судалгаа хийж холбогдох дизайныг бүтээх, бүтээлч шийдэл гаргах, асуудлыг шийдвэрлэж инновац болон мэдлэг үйлдвэрлэх чиглэлд өндөр түвшинд хүрч ажилладаг болсон байна;
  4. Төгсөгч нь мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилттэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, байнга сурч боловсрох хандлагатай болсон байна.
  5. Төгсөгч нь гадаад хэл, техник технологийн мэдлэгт суралцаж мэдлэгээ хөгжүүлэн байнга суралцаж хөгждөг болсон байна.

Мультимедиа мэргэжлийн хөтөлбөр нь орчин үед зайлшгүй хэрэгтэй мэргэжлүүдийн нэг болж байгаа ба энэ мэргэжлээр суралцсанаар аж ахуйн нэгж байгууллагын өнгө төрх, хэв маяг, маркетингийн ажил хийх, телевиз, зар сурталчилгааны студиүдэд ажиллах боломжтой. Суралцагчид нь уран төсөөлөл, бүтээлч байдал, ур чадвар, багаар ажиллах чадвар, урлаг дизайны мэдлэг, үйлчлүүлэгч, хэрэглэгчтэйгээ харилцахад ёс зүй, харилцааны өндөр ур чадвартай мэргэжилтэн болж төгснө.