skip to Main Content
Визуал мэдээллийн дизайн

Тайпограф

Тайпограф нь визуал дизайны суурь элемент болох унших чадвар, уншигдах чадварын хүчин зүйлүүд, гоо зүйн хүчин зүйлүүд болон фонтын загвараар дамжуулан визуал холбоог илүү үр ашигтайгаар үүсгэх зам юм.  Хэвлэл болон видеонд ашиглах тайпограф мөн фонт дизайн багтана. Мөн хэвлэл болон видеонд ашиглах тайпограп илэрхийлэх арга ба фонт дизайн багтана.

 

Инфографик

Инфографик дизайны салбар нь диаграм зэргийг ашигласан тайлбар, байршил гэх мэт мэдээллийг голчлон төрөл бүрийн сэдвийг илэрхийлэх газрын зураг, гарын авлага ч байж болно. Музей, нисэх онгоцны суудал гэх мэт олон нийтийн газар, гадаа талбай, үйл ажиллагааны хөтөлбөрт зориулсан мэдээлэл, нийтийн тээврийн чиглэл болон төлбөр, цаг, тасалбарын мэдээлэл зэрэг багтана.

 

Характер, илластрейшн

Характер нь бүтээгдэхүүний борлуулалт, бүтээгдэхүүнийг мэдээллээр хангахад зориулсан харилцааны хэрэгсэл юм. Кино анимейшн, тоглоомын дүр, веб болон утасны аватарт зориулсан дизайны салбар юм. Илластрейшн нь зорилгодоо нийцүүлэн мэдээллийг төрөл бүрийн материал, арга барил ашиглан зурсан реклам сурталчилгааны, хүүхдийн, сургалтын, тоглоомын, анимейшны орчны гэх мэт олон салбарт ашигладаг.

 

Брэнд айдендити

Албан байгууллагын дүр төрхийг илэрхийлэх симбол марк, логог голчилсон маягт, дүрэмт хувцас, савалгаа, нэрийн сурталчилгааны самбарын хэлбэр дүрс, өнгө зэргийн дизайныг гаргаснаар тухайн байгууллагын өнгө төрхийг илэрхийлэх айдендити дизайн болно. Бүтээгдэхүүн болон үйлчилгээнд зориулсан лого, реклам, сурталчилгаа ч брэнд айдиндитид багтана.

Хэвлэл болон ПР дизайн

Хэвлэл

Тайпограф болон имиж, графикийн элементүүдийн хослолоор дамжуулан агуулгыг үр дүнтэйгээр дамжуулах, тогтвортой хэв маяг, лэйаут гэх мэт элементүүдээс хэвлэлийн дизайн бүтдэг. Сэтгүүл, сонин, номын дизайнд зориулсан хавтас болон агуулгын бүтэц мөн мэдээллийг оновчтой дамжуулах техникийн үүрэг болон гоо зүйн үүргүүд ч нэмэгдэнэ.

 

Реклам сурталчилгаа

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, олон нийтэд хандсан мессежийг хэрэглэгчид үр дүнтэйгээр хүргэх аргын дизайныг гаргадаг салбар юм. Голдуу сонин, сэтгүүл, гадна сурталчилгаа, DM(direct mail), брошур, тараах материал, мэдээллийн хуудас, үйл ажиллагаанд зориулсан график гэх мэт зүйл багтана. Хүний анхаарлыг шууд татахуйц өвөрмөц өнгө төрх, санаа маш чухал.

 

Сав, баглаа, POP

Төрөл бүрийн хэлбэртэй бүтээгдэхүүний савалгааны дизайн хийх салбар юм. Хүний өдөр тутмын амьдралд тус болох сав баглааны материал болон бүтэц, хэлбэр гэх мэтээс харвал, сав баглаа боодлын дизайнаас тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчид төрүүлэх сэтгэгдэл нь маш чухал юм. POP(Point of Purchase) буюу барааг хэрхэн өрж тависнаар нь бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, сурталчилгааг хэрэглэгчид хүргэж борлуулалтыг өсгөхөд чиглэсэн бүх дизайны ажлууд багтана.

 

Үзэсгэлэнгийн график

Үзэсгэлэнгийн материал, үзэсгэлэнгийн мэдээлэл, зураг, тэмдэгт, гэрэлтүүлэг, тайпограф болон график, өнгө, байршил, орон зай, лэйаутаас хамаарна. Үзэсгэлэнгийн график нь дээрх элементүүдийг хэрхэн үзэсгэлэнгийн хэв маягт нийцэнгээ үзэгчдэд сонирхолтой бөгөөд ойлгоход хялбараар хийх үзэсгэлэнгийн бүтээлийн талаар бүх мэдээллийг дамжуулах дизайны салбар юм.

Медиа болон хөдөлгөөнт зургийн дизайн

Веб, мобайл

Веб болон мобайлаас харж болох бүх мэдээллийн контентийг хэрэглэгчдэд хүрэхэд хялбар, ойлгоход хялбар мэдээллийн бүтэц,

 

Интерфэйс

Интерфэйс дизайн нь хэрэглэгч ба компьютер, хэрэглэгч ба төхөөрөмж, төхөөрөмж ба төхөөрөмжийн холбоонд зориулсан графикийн болон мультимедиа элементүүдийг тохиромжтойгоор нэгтгэн дизайн гаргахыг хэлдэг. Текст, график, зураг, видео, анимейшн, дуу зэргийг ашиглан хэрэглэгчийн хүсч байгаа контентийг харуулах бөгөөд дижитал техникийг ашигласан бүтээгдэхүүн, веб, тоглоом, мобайл, дижитал тв гэх мэт салбарууд өдөр өдрөөр нэмэгдэж байна.

 

Интеракшин

Интерфэйс нь графикийг ашиглан хэрэглэгчид харагдах зүйлийн дизайныг хийж байгаа бол, интеракшин нь харагдахгүй боловч хэрэглэгч мэдээллийг өгж авах арга замын дизайныг гаргадаг. Тухайн бүтээгдэхүүн, контентийг хэрэглэгч хялбар, сонирхолтой байдлаар ашиглахуйцаар төрөл бүрийн элементүүдийн харилцан үйлчлэлийн дизайн гаргадгаараа интерфэйстэй салшгүй холбоотой юм.

 

Реклам сурталчилгааны видео

Олон нийтэд аж ахуй болон компаны бүтээгдэхүүнийг үйлчилгээний мэдээлэлийг дамжуулах болон сурталчилахын тулд телевизийн сурталчилгаанд зориулсан зар сурталчилгааны салбар юм. Богино хугацаанд мэдээлэл дамжуулдаг нэвтрүүлэгээс ялгаатай ба тодорхой хугацаанд компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлийн бүтэц болон төлөвлөгөө гаргаж, зураг бичлэгийн үйл явцыг дамжин онлайн болон оффлайн видео медиагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг болно.

 

Моушнграфик

Телевизийн нэвтрүүлэгт програмын хэсэг, эхлэл, телевизийн айдендити гэх мэт төрөл бүрийн зориулалттай моушн график багтана. Киноны титр, видео рекламд ч имиж график, тайпограф, хөдөлгөөн, дууны эффект гэх мэтийн дизайныг хийнгээ мессеж болон санааг үр дүнтэйгээр хүргэх боломжтой.

Соёлын контентийн дизайн

Тоглоом

Цахим, мобайл гэх мэт медиа тоглоомд зориулсан дүр болон дүрийн диталиуд, тоглоомын орчин интерфэйс, сурталчилгаанд зориулсан ерөнхий дизайныг хэлнэ. Тоглоомын график нь 2хэмжээст юм уу 3 хэмжээсээр илэрхийлэгддэг бол зохиол дээр суурьлан дүр, дүрийн шинж чанар, тоглоомын сэдэв болон зохиол, үйл явдал зэрэгт хамааралтай интерфэйсийн дизайныг хийх салбар юм.

 

Хүүхэлдэйн кино, кино

Хүүхэлдэйн кино нь телевидийн, театрын, видеоны зориулалттай хүүхэлдэйн кино, цахим тоглоом, дүрийн хөгжүүлэлт, гоёл чимэглэлийн хөгжүүлэлт

Визуал дизайн болон хүүхэлдэйн киноны нэгдэлээр дамжуулан өндөр чанартай контентийг хөгжүүлж болох салбарт гар зургийн чадвар зайлшгүй шаардлагатай. Кино контент гэж киногоор дамжуулан

 

Боловсролын Хэвлэл

E-learning нь мэдээлэл технологийг техникээр дээр суурлаж электрон хэлбэрээр суралцах нөхцөл байдлыг бий болгох гэсэн ерөнхий нэр хэвшилтэй бөгөөд үүнтэй холбоотой сургалтын контент дизианы эрэлт хэрэгцээ ихэссээр байна. Боловсролын сонирхлыг татах зугаа цэнгэлийн элементүүд, өгүүлэлийн эхлэлээр зэргээр явагдаж байгаа болно. Хэвлэл мөн адил одоо байгаа хэвлэлүүдээс цахим хэлбэрлүү дэлгэрч буй соёлын контетийг одоо хэрэглэгдэж буй номын дизайнтай хамт харааны дизайны чиглэлээр анхдагч болох салбар юм.

 

Анимейшнн

Анимейшн нь зохиол, дүр болон орчны дизайнаар дамжуулан үзэгчдийн сонирхлын татах нь чухал юм. Хувцас хэрэглэл, хүүхдийн үлгэр, тоглоомын салбарт үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Анимейшн ТВ юм уу театрын хэмжээний анимейшнээс эхлээд вэб сайт, мобайл контентоп зориулсан флаш анимейшн гэх мэтийг багтаах ба дүр болон илластрейшн, өнгө, моушн график гэх мэт салбартай хамаатай.